2014 оны Төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ

2018/6/13
            5 дугаар сарын 28-ны өдөр, Монгол улсын Эрүүл мэндийн яаманд Япон улсын Засгийн газрын “2014 оны Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн бус буцалтгүй тусламжийн төсөл”-өөр олгогдсон ургийн зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болов.
            Тус арга хэмжээнд ЭСЯ-ны Элчин зөвлөх Ш.Хаяаши оролцож, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Өнгөрсөн жил Япон улсаас Монгол улсад хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд эрүүл мэндийн байгууллагуудад хэвийн ашиглагдаж байгаа бөгөөд энэ удаа төслийн үлдэгдэл хөрөнгөөр 32 ширхэг ургийн зүрхний аппаратыг худалдан авч, хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ өдөр Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хот болон хотын ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд тус тоног төхөөрөмж хүргэгдэх ба цаашид алслагдсан төвүүдэд хүргүүлэхээр төлөвлөж байна.
            Энэхүү төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн төв болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг багасна гэдэгт найдаж байна.
            Уг тоног төхөөрөмж нь ургийн зүрхний цохилтыг хэмжих, эх ургийн эрүүл мэндийн байдлыг хянахад чухал үүрэгтэй бөгөөд перинаталь үеийн нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.


Элчин зөвлөх Ш.Хаяаши, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл (Зөвлөхийн
баруун талд) болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс


Элчин зөвлөх Ш.Хаяаши аппаратыг гардуулан өгөв


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аппаратыг гардуулан өгөв.


Арга хэмжээнд оролцсон холбогдох албаны хүмүүс