Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Япон Улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 2024 оны судалгаа

2024/12/10
   Япон Улсын Элчин сайдын яамнаас 2024 оны 10-р сарын 1-ны байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Япон Улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн судалгааг авч байна. Тус судалгааны үр дүн нь цаашид японы хувийн хэвшлийг дэмжих, эдийн засаг, нийгмийн салбарт хоёр орны хооронд гэрээ хэлэлцээр байгуулахад тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үндсэн мэдээлэл болох тул уг судалгаанд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
   Зөвхөн аж ахуйн нэгжийн нийт тоог нийтэд ил болгох ба бусад ирүүлсэн судалгааны агуулгыг нийтэд зарлахгүй болно.

1. Судалгааны зорилго:
    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй японы аж ахуйн нэгжүүдийн тоог гаргах (компанийн төрөл, салбараар)
 
2. Судалгааны хамрах хүрээ:
    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй японы аж ахуйн нэгжүүд (Япон Улсын иргэн Монгол Улсад байгуулсан компани мөн хамаарна) 

3. Судалгааны агуулга: Аж ахйн нэгжүүдийн төрөл, салбар зэрэг үндсэн мэдээлэл

4. Судалгааг бөглөх: Microsoft Forms ашиглан бөглөх 
https://forms.office.com/r/2Zgr8cJuFm (Япон хэл)
https://forms.office.com/r/esjgDdv5p3 (Англи хэл)  

5. Судалгаа бөглөж ирүүлэх эцсийн хугацаа: 2025 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр
 
Танд дээрх судалгаатай холбоотой лавлах зүйл гарвал тус яамны эдийн засгийн хэлтэс руу дараах мэйлээр холбогдоно уу. (economy.ec-section3[@]ul.mofa.go.jp)
 
Өмнөх жилийн судалгааны үр дүнтэй танилцах:   
(https://www.mofa.go.jp/mofaj/ecm/ec/page22_003410.html)