Хэнтий аймаг дахь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”

2021/3/17
1 Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Дурсгалын зураг: Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Элчин сайд Х.Кобаяши
 3 дугаар сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Япон улсын Засгийн газрын 2020 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Хэнтий аймгийн Хэрлэн сумын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Засаг дарга Ц.Идэрбат нар гарын үсэг зурж, уг ёслолд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирэв.
 Засаг дарга Ц.Идэрбат яаралтай засварлах шаардлагатай Хэнтий аймгийн Хэрлэн сумын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг засаж тохижуулснаар тус эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой болох гэж байгаад баяртай байна хэмээгээд “Хэнтий аймгийн хувьд нэн чухал болох энэхүү тусламжийг үзүүлж буй Япон улсад талархал илэрхийлье” гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол орны хөгжлийн үндэс суурь болсон хүний ​​нөөцийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарт Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжаар тасралтгүй хувь нэмэр оруулж ирсэнд Хэнтий аймгийн ард иргэд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг төлөөлөн Япон Улсад талархаж байгаагаа илэрхийлэв.
 Хэрлэн сумын уламжлалт анагаах ухааны эмнэлэг өнгөрсөн жилийн аадар бороо, мөндрийн улмаас ихээхэн хэмжээний хохирол амссан. Уг төслөөр тус эмнэлгийн барилгыг эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлэн дээвэр, гадна дотор засал, сантехник, цахилгаан шугам, халаалт болон агааржуулалтын системийн засварыг гүйцэтгэснээр тухайн орон нутгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл сайжирна гэдэгт итгэлтэй байна.
3 Уулзалтын үеэр