Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэх “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”

2021/3/19
1 Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст болон Элчин сайд Х.Кобаяши нар гарын үсэг зурж буй нь
2 Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст болон Элчин сайд Х.Кобаяши
 3 дугаар сарын 19-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өргөөнд Япон Улсын Засгийн газрын 2020 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар болон өргөтгөлийн төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд Х.Кобаяши болон Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст нар гарын үсэг зурав. Уг ёслолд Хан-уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хүрэлцэн байлцав.
 
 Тус эмнэлгийн дарга Д.Бааст шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ, шаардлага ихсэж буй өнөө үед Япон Улсаас буцалтгүй тусламж үзүүлж байгаад гүн талархалаа илэрхийлэв. Түүнчлэн Хан-Уул дүүргийн 200,000 иргэдийг төлөөлөн тус дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Япон Улсын ард түмэнд талархал дэвшүүлэхийн зэрэгцээ тус дүүрэг нь Японы орон нутгийн засаг захиргаатай харилцаатай ажилладаг бөгөөд цаашид Япон Улстай холбоосон харилцаагаа эрхэмлэн ажиллахаа илэрхийллээ.
 
 Уг төслөөр тус эмнэлгийн барилгыг эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцүүлэн дотор засал, халаалтын засвар болон хүлээлгийн өрөөний өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх юм. Ингэснээр тус эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, дүүргийн иргэд, оршин суугчдын хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна.  
3 Уулзалтын үеэр