Япон Улсын Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн “Хааны Эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож байна

2022/6/8
1 Холбогдох хүмүүстэй сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүн дурсгалын зураг татуулав 1
2 Холбогдох хүмүүстэй сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүн дурсгалын зураг татуулав 2
 6 дугаар сарын 6-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтийн ёслолд оролцов. НҮБ-ийн энхийг дэмжих ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй бие бүрэлдэхүүний төрөл бүрийн чадварыг сайжруулж, мэдлэг, туршлага хуримтлуулж, оролцогч улсуудтай цэргийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн энэ удаагийн сургуульд оролцож байна.