Япон Улсын Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн “Хааны Эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцов
2022/6/20
Сургуульд оролцсон бие бүрэлдэхүүнтэй дурсгалын зураг татуулав
Салаанд команд өгч буй эмэгтэй салааны захирагч
6 дугаар сарын 20-ны өдөр, ЭСЯ-ны Дэд тэргүүн Ш.Кикүма Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн хаалтын арга хэмжээнд оролцлоо. Япон Улсын Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний бие бүрэлдэхүүн энэ удаагийн хамтарсан сургуульд оролцож, НҮБ-ийн энхийг дэмжих ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй бие бүрэлдэхүүний төрөл бүрийн чадварыг сайжруулж, мэдлэг, туршлага хуримтлуулж, оролцогч улсуудтай цэргийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн итгэлцлийг бэхжүүлэв.
Бэртсэн хүмүүст тусламж үзүүлж үүрэг гүйцэтгэж буй салаа
Дадлага сургуулилтанд оролцож буй эмэгтэй албан хаагчид
