Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчнийхэн “Хааны эрэлд 2018” Энхийг дэмжих ажиллагааны Олон Улсын цэргийн хамтарсан сургуульд оролцов
2018/8/2

2018 оны 6 дугаар сарын 14-28-ны өдрүүдэд Таван толгой дахь цэргийн сургуулилтын баазад зохион байгуулагдсан “Хааны эрэлд 2018” Олон улсын цэргийн хамтарсан сургуульд Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчнийхэн оролцлоо.
Энэхүү сургууль нь Олон улсын Энхийг дэмжих ажиллагаатай холбоотой мэргэжлийн бүхий л ур чадварыг дээшлүүлэх, оролцогч орнуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж, хамтран зохион байгуулагч улс болох Монгол улс, АНУ-аас гадна Ази, Номхон далайн бүс нутаг болон Европын бүс нутаг зэргээс нийт 26 орон (1,400 орчим цэргийн албан хаагч) оролцсон юм. Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчнийхэн 2017 оноос хойш сургагч багш болон салааны бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд үүнээс 2 хүн Команд штабын сургуульд оролцон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай агуулга бүхий сургалтад хамрагдав.

(зургийг: Япон улсын Хуурай замын өөрийгөө хамгаалах
хүчний жанжин штабын хяналтын газраас авав)