Япон Улсад зорчихтой холбогдуулан хилээр нэвтрэхээс өмнөх шинжилгээний сорьцод нэмэлт оруулах тухай

2022/3/10
    Япон Улс руу зорчихтой холбогдуулан хилээр нэвтрэхээс өмнөх шинжилгээний сорьцыг өнөөдрийг хүртэл зөвхөн “Хамар залгиурын арчдас”, “Шүлс”, “Хамар залгиур ба хоолойн нийлмэл арчдас”-ын сорьцыг хүлээн зөвшөөрч байсан бол 2022 оны 3 дугаар сарын 9-ний 0 цагт (Япон цагаар)  Япон Улсад ирснээс хойш “Хамрын арчдас”-ын сорьцыг мөн адил хүлээн зөвшөөрөгдөх сорьцод нэмж оруулах болсныг мэдэгдье.

    Мөн энэ талаархи мэдээллийг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны https://www.mhlw.go.jp/stf/seisakunitsuite/bunya/0000121431_00248.html цахим хуудсанд тавигдсан болно.

    Шинжилгээний бичгийн шинэ загварыг хавсаргав.