2025 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР -СУДЛААЧ ОЮУТАН-
2024/4/12
Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “СУДЛААЧ ОЮУТАН”-аар суралцах оюутны сонгон шалгаруулалт дор дурдсаны дагуу явагдах тул удирдамж, холбогдох мэдээлэлтэй сайтар танилцан өргөдөл, бичиг баримтаа бүрдүүлэн ирүүлнэ үү.
1. Хөтөлбөрийн удирдамж
Англи хэлээрх удирдамж
Япон хэлээрх удирдамж
【Судлаач оюутны өргөдөлтэй холбоотой цахим хуудас】
2. Өргөдөл, бичиг баримтыг хүлээн авах, сонгон шалгаруулалтын дараалал
3. Бичиг баримтыг хүлээн авах
Бүрдүүлсэн бичиг баримтаа биечлэн авч ирэх тохиолдолд
Удирдамжийг анхааралтай уншиж танилцсаны дараа асууж тодруулах зүйл гарвал доорх мэйл хаягаар ирүүлнэ үү. Зөвхөн удирдамжид бичигдээгүй асуулт зэрэгт хариулах тул таны ирүүлсэн асуултын агуулгаас хамаарч хариултыг ЭСЯ-ны facebook хуудсаар дамжуулан нийтлэнэ.
Мэйл хаяг: jscholarship1@ul.mofa.go.jp
Асуулт хүлээн авах хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 23:59 хүртэл
Японы Элчин сайдын яам
Соёл, мэдээллийн хэлтэс

- Хэзээ: 2024.05.08 /Лхагва/-аас 2024.05.11 /Бямба/ хүртэл өдөр бүр 12:00-17:00 цагт
- Хаана: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн /Монгол-Япон төв/ 1 давхрын хүлээлгийн танхимд Японы ЭСЯ-наас хариуцагч хүлээн авна. байршлын зураг
- Хэзээ: 2024.05.10 /Баасан/ ажлын цаг дуусах хүртэлх хугацаанд ирснийг хүлээж авна.
- Шуудангийн хаяг: Embassy of Japan in Mongolia, Elchingiin gudamj 10, Ulaanbaatar 14210 (Central P.O.BOX 1011)
- Өргөдөл гаргагч бүрдүүлсэн бичиг баримтаа заавал өөрийн биеэр авч ирэхийг шаардахгүй. Мөн сургуулиас нэгтгэн илгээх ч боломжтой.
- Бичиг баримтыг хүлээн авах үед материал бүрэн эсэх зэрэг бусад аливаа асуултад хариулах боломжгүй тул удирдамжын дагуу өргөдөл, бичиг баримтуудаа гүйцэд бүрдүүлж авчирна.
- Өргөдөл, бичиг баримтыг /сонгон шалгаруулалт 1-1/ өргөдлийн агуулга, бичиг баримт бүрэн эсэхийг харгалзан сонгон шалгаруулна. Ялангуяа бичиг баримт бүрэн бус, алдаатай, тодорхойгүй байх нь эхний сонгон шалгаруулалтад тэнцэх эсэхэд ихээхэн нөлөөлнө. Харин удирдамжийн 7-р зүйлд заасан “Эрүүл мэндийн шинжилгээний бичиг”-ийг нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт дууссаны дараа ирүүлэх тул дээрх бүрдүүлэлтэд хамаарахгүй.
- Бичиг баримтыг хүлээж авахдаа зөвхөн дээр дурдсан хэлбэр, заасан хугацаа болон байршилд хүлээж авна. Элчин сайдын яамны төв харуулын байр болон Монгол-Японы төвийн ресепшин дээр бичиг баримтыг хүлээн авахгүй болно.