“Японы Элчин сайдын нэрэмжит Кэндогийн тэмцээн” зохион байгуулагдав
2025/10/16


10 дугаар сарын 12-ны өдөр, Монголын Кэндогийн Холбооноос зохион байгуулж, Японы ЭСЯ-ны дэмжлэгтэй “Японы Элчин сайдын нэрэмжит Кэндогийн тэмцээн” болж өндөрлөлөө. Уг тэмцээнд тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ё.Ито оролцов. 2026 онд Ази, Номхон далайн бүсийн кэндогийн аварга шалгаруулах тэмцээн, 2027 онд Дэлхийн кэндогийн аварга шалгаруулах тэмцээн Япон Улсад тус тус зохион байгуулагдах юм. Монголын кэндогийн тамирчид ч дэлхийн дэвжээнд амжилт гаргахын төлөө уйгагүй бэлтгэл сургуулилтаа хийж байна.