Элчин сайд М.Игавахара “Япон Улсын Элчин сайдын нэрэмжит Кэндогийн тэмцээн”-д оролцов
2024/10/21

10 дугаар сарны 20-ний өдөр Элчин сайд М.Игавахара гэргийн хамт Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 157-р сургуульд зохион байгуулагдсан “Япон Улсын Элчин сайдын нэрэмжит Кэндогийн тэмцээн”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Элчин сайд нээлтийн үеэр “Кэндо бол ёс зүй, хүндлэл түүнийг эрхэмлэх сэтгэл, өрсөлдөгчтэйгээ нүүр тулан анхаарлаа төвлөрүүлэхэд сургадаг. Кэндогоор дамжуулан монгол залуусын бие, сэтгэл эрүүл саруул өсөн төлөвшинө хэмээн итгэж байна” хэмээн онцлов.
Энэ жил 19 дэх удаагаа болж буй уг тэмцээний үеэр бага ангийн сурагчдаас эхлээд насан хүрэгчид хүртэлх насны ангилалын кэндочид цугларч, байнгын дасгал сургуулилтынхаа үр дүнг үзэн, хүч сорин тулалдлаа. Энэ үеэр Японоос 7 дан зэрэгтэй Ямашита Шюүжи багшийг урьж оролцуулан, дан зэрэг ахих шалгалтыг мөн явуулжээ.