Кэндогийн хэрэгсэл гардуулах ёслол, Кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
2017/12/19
12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо Бүх Японы Кэндогийн Холбооноос Монголын Кэндогийн холбоонд бэлэг болгон илгээсэн кэндогийн хамгаалалтын хувцас хэрэгсэл 20 иж бүрдэл, зориулалтын хулсан сэлэм 20 ширхэгийг гардуулан өгөх ёслол боллоо. Мөн Монгол улсад кэндог таниулан дэмжих нийгэмлэгийн дасгалжуулагч багш Танно (7 дан-тай) Японы Кэндо сонирхогчдоос илгээсэн багаж хэрэгслийг үүнтэй хамтатган гардуулан өглөө. Энэхүү ёслолын үеээр тус Элчин Сайдын Яамны элчин зөвлөх Кикүчи Минорү “Японы кэндочдын чин сэтгэлийн бэлгийг ариг гамтай хэрэглэх”-ийг захив. Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч М.Ганхүү талархал дэвшүүлээд Монголд кэндог дэлгэрүүлэхэд улам бүр хүчин зүтгэхээ илэрхийлэв.
Кэндогийн багаж хэрэгслийг хүлээлгэн өгөх арга хэмжээний дараа Монголын Кэндогийн Холбоо болон тус Элчин Сайдын Яамны хамтран зохион байгуулсан Кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Монгол улсад кэндог таниулан дэмжих нийгэмлэгийн дасгалжуулагч багш нарыг шүүгчдийн бүрэлдэхүүндээ оруулсан нийт 70 гаруй кэндочдын хоорондох тэмцээн ирэх онд зохион байгуулагдах Кэндогийн Олон Улсын тэмцээнд оролцох уриан дор амжилттай болж өнгөрлөө.

Монголын Кэндогийн Холбооны ерөнхийлөгч М.Ганхүү тус яамны
Элчин зөвлөх М.Кикүчигээс багаж хэрэслийг хүлээн авч байгаа нь

Кэндогийн дасгалжуулагч багш Танно болон Монголд кэндог таниулан дэмжих холбооны багш нар