Монголын Кэндогийн холбоонд kэндогийн хувцас, хэрэгсэл хүлээлгэн өгөв
2025/3/18


Бүх Японы Кэндогийн холбооноос Монголын Кэндогийн холбоонд кэндогийн хувцас, хэрэгслийг бэлэг болгон ирүүлсэн. Эдгээрийг 3 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо гардуулан өгөх ёслол болж, үүнд Японы ЭСЯ-наас Соёл, мэдээллийн хэлтсийн дарга Ё.Ито оролцлоо. Тэрбээр Монголд кэндогийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд тус нэмэр болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн бол Монголын Кэндогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Сарантуяа, энэ онд хоёр шинэ клуб байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ялангуяа кэндогоор анхлан хичээллэж буй хүмүүст кэндогийн хувцас, хэрэгслийг цуглуулан авахад хүндрэлтэй байдаг тул энэхүү бэлгийг хүлээн авч байгаадаа тун их баяртай байна гэв.