Казз Моришитагийн бие даасан үзэсгэлэн зохион байгуулагдав

2023/7/25
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Казз Моришита
   7 дугаар сарын 21-ний өдөр, Элчин сайд Х.Кобаяши Монгол Арт Галерейд болсон “Казз Моришитагийн бие даасан үзэсгэлэн”-гийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Уг үзэсгэлэнг “Art Project International G2” байгууллага санаачлан зохион байгуулж, Японы Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцсон билээ.
   Элчин сайд Х.Кобаяши тус нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Хэл, соёлын ялгааг үл хайхран хамтдаа урлагийн гоо сайхныг гайхан биширснээр япон, монгол хүн цаашлаад дэлхийн хүмүүсийн харилцаа холбоо бэхэжнэ хэмээн найдаж байна” хэмээв.
   Казз Моришита энэ оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Олон Улсын Урлагийн Анхдугаар Симпозиум”/Дэмжигч байгууллага: Японы ЭСЯ/-д мөн оролцсон Япон уран бүтээлчдийн нэг бөгөөд гэрэл зурагт тулгуурласан өвөрмөц аргаар үлгэрийн мэт гайхамшигтай олон бүтээл туурвидаг.
   “Казз Моришитагийн бие даасан үзэсгэлэн” 7 сарын 21-нээс 31-ний өдрүүдэд өдөр бүр 10 цагаас 18 цагийн хооронд Монгол Арт Галерейн 1 давхарт үргэлжилнэ. Монголчууд Та бүхнийг Казз Моришитагийн гайхалтай бүтээлээр дамжуулан Япон оронтой танилцаж, дахиж уулзаасай гэж хүсэж байна.
3 Мэндчилгээ дэвшүүлж буй Монгол Арт Галерейн захирал П.Батжав
4 Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр

“Казз Моришитагийн бие даасан үзэсгэлэн” (31-ний өдрийг дуустал үргэлжлэхээр сунгасан)