“KAWAI MONGOLIA" компаниас зохион байгуулсан төгөлдөр хуурын тоглолт

2023/9/6
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Мэндчилгээ дэвшүүлж буй “KAWAI MONGOLIA” компанийн гүйцэтгэх захирал Б.Бат-Өлзий
 9 дүгээр сарын 2-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши “Kawai” концертын танхимд болсон “HELLO SEPTEMBER” нэртэй төгөлдөр хуурын тоглолтыг үзэж сонирхов.
 “KAWAI MONGOLIA” компани нь 100 орчим жилийн түүхтэй Японы хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч “KAWAI” ХХК-ийн төгөлдөр хуурыг Монголд оруулж ирж танилцуулдаг билээ. Энэ удаа концертын танхимын нээлтийг тохиолдуулан Австри Улсад амжилттай ажиллаж буй төгөлдөр хуурч Т.Отгонбулганы төгөлдөр хуурын тоглолт болов.
 Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Энэхүү газар Япон, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэх газрын нэг болж, олон хүний таашаалыг хүртэн, олон авьяастнуудыг төрүүлнэ хэмээн найдаж байна” гэв.
 
3 Төгөлдөр хуурч Т.Отгонбулган
4 Элчин сайд Х.Кобаяши, захирал Б.Бат-Өлзий нар