Элчин сайд М.Игавахара Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзалт хийв
2026/5/22
5 дугаар сарын 20-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очиртой уулзалт хийв. Уулзалтын үеэр энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17), 2027 оны 3 дугаар сараас Канагава мужийн Ёкохама хотод зохион байгуулагдах 2027 оны Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн зэрэг, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон амьтан хамгаалах зэрэг олон салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ баталгаажууллаа.
