10 дахь удаагийн “Ханзны наадам” зохион байгуулагдав

2026/10/15
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Элчин сайд М.Игавахара болон түүний гэргий
 10 дугаар сарын 10-ны өдөр, Монголын япон хэлний багш нарын холбооноос зохион байгуулж, Японы ЭСЯ дэмжиж оролцсон 10 дахь удаагийн “Ханзны наадам” МУБИС дээр болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Улаанбаатар хот, Дархан хот, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн нийт 28 сургуулийн 235 сурагчид оролцлоо.
 Элчин сайд М.Игавахара арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Ханз судлах нь япон хэлний гүн гүнзгий, баялаг ертөнцтэй танилцаж, япон хүний сэтгэлгээ, өв соёлыг илүү сайн ойлгох “Түлхүүр”-ийг атгаж буй хэрэг юм. Тиймээс өөртөө итгэлтэй, баяр хөөртэй өдрийг өнгөрүүлж, бүх хүч чадлаа дайчлан оролцоорой” хэмээн урам өглөө.
Оролцогчид багш нарын бодож боловсруулсан асуулт, таавраар дамжуулан ханзны мэдлэгээрээ өрсөлдөж, ханзны талаарх ойлголт, сонирхлоо улам бүр гүнзгийрүүллээ.
 Тус наадамд амжилттай оролцсон сургуулиуд:
   Дунд ангийн ангилалд:
   1-р байр: Нийслэлийн 23 дугаар сургууль
   2-р байр: Арвис сургууль
   3-р байр: Шинэ Монгол сургууль, Шинэ Монгол Харүмафүжи сургууль, Хобби сургууль
 
   Ахлах ангийн ангилалд:
   1-р байр: Нийслэлийн 18 дугаар сургууль
   2-р байр: Нийслэлийн 23 дугаар сургууль
   3-р байр: Шинэ Монгол сургууль, Наран сургууль, Мэргэд сургууль
3 Ханзны наадмын үеэр
4 Ханзны наадмын үеэр
5 Шагналт байр эзэлсэн сургуулиуд (Дунд ангийн ангилал)
6 Шагналт байр эзэлсэн сургуулиуд (Ахлах ангийн ангилал)