9 дэх удаагийн “Ханзны наадам” зохион байгуулагдав
2025/10/15


10 дугаар сарын 11-ний өдөр, Монголын япон хэлний багш нарын холбооноос санаачилсан 9 дэх удаагийн “Ханзны наадам” 184 дүгээр сургууль дээр болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын лаборатори Мэргэд сургууль уг арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцсан бөгөөд үүнд япон хэлний сургалттай 24 сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид оролцлоо. Япон хэлний багш нарын ур ухаан шингээж бэлтгэсэн асуулт хариултын тэмцээнд сурагчид ханзны мэдлэгээрээ өрсөлдөн, ханзны талаарх ойлголт, сонирхлоо гүнзгийрүүллээ.
Тус наадамд амжилттай оролцсон сургуулиуд:
Дунд ангийн ангилалд:
1-р байр: Шинэ Монгол сургууль
2-р байр: Уудам монгол сургууль
3-р байр: Монгол-Оросын хамтарсан сургууль
Ахлах ангийн ангилалд:
1-р байр: Шинэ Монгол сургууль
2-р байр: Шинэ Монгол Харүмафүжи сургууль
3-р байр: Нийслэлийн 23 дугаар сургууль
Тус наадамд амжилттай оролцсон сургуулиуд:
Дунд ангийн ангилалд:
1-р байр: Шинэ Монгол сургууль
2-р байр: Уудам монгол сургууль
3-р байр: Монгол-Оросын хамтарсан сургууль
Ахлах ангийн ангилалд:
1-р байр: Шинэ Монгол сургууль
2-р байр: Шинэ Монгол Харүмафүжи сургууль
3-р байр: Нийслэлийн 23 дугаар сургууль

