Какэ боловсролын институтийн 12 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн уралдааны Монгол дахь тэмцээн боллоо
2022/10/4

10 дугаар сарын 2-ны өдөр Какэ боловсролын институтийн нэрэмжит 12 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн олон улсын уралдааны Монгол дахь тэмцээн цахимаар зохион байгуулагдлаа.
Ахлах ангийн сурагч, Коосэн Технологийн Коллежийн оюутнуудаас бүрдсэн нийт 13 залуус “Дэлхийн улс, нийгэмд оруулах миний хувь нэмэр~өөрийн үйлдлээс эхлэе” сэдвийн дор хог ангилал, мэндчилгээ, ус хэмнэлт, үе тэнгийн гадаад хүүхдүүдтэй нөхөрлөх, нэгнээ дээрэлхэх үйлдлийг хэрхэн арилгах зэрэг өөрсдийн үзэл бодол, дэлхийн улс, нийгэмд оруулах хувь нэмрийн тухай япон хэлээр илтгэл тавьлаа.
Тус тэмцээнд түрүүлсэн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн сурагч Г.Эмүүжин 11 сарын 24-нд болох олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн энэ жилийг “Хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” хэмээн зарласан. Энэ нь хоёр орны хүүхэд, залуучуудын харилцаагаар дамжин дэлхийн улс, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр болох иргэд бэлтгэгдэн гарахад түлхэц болно хэмээн найдаж байна.