Какэ боловсролын институтын нэрэмжит олон улсын 15 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээний Монгол дахь бүсийн тэмцээн болов

2025/10/16
1 Дурсгалын зураг
   10 дугаар сарын 15-ны өдөр Какэ боловсролын институтын нэрэмжит олон улсын 15 дахь удаагийн япон хэлний уран илтгэлийн тэмцээний Монгол дахь бүсийн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаад уг тэмцээнд дунд, ахлах ангийн нийт 15 сурагч “Миний мөрөөдөл” сэдвээр илтгэл тавьж өрсөлдлөө.
   Ялагчаар "Шинэ Монгол" сургуулийн сурагч М.Намуундарь тодорсон бөгөөд 11 дүгээр сарын 28-нд болох эцсийн шатны тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болсонд баяр хүргэн амжилт хүсье.