Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн баримт бичгийг солилцов

2026/1/14
1 Элчин сайд М.Игавахара, Сангийн сайд Б.Жавхлан нар төслийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
 1 дүгээр сарын 14-ний өдөр, Элчин сайд М.Игавахара болон Монгол Улсын Сангийн Сайд Б.Жавхлан нар буцалтгүй тусламжийн “Эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-өөр хэрэгжүүлэх 500 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг дэмжих тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
 
 Монгол Улс дотоодын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний ойролцоогоор 20 хувийг хөрш орнуудаас импортоор хангадаг бөгөөд үлдсэн дотоодын хэрэглээг ихэвчлэн өөрийн улсын нүүрсний цахилгаан станцуудад тулгуурлан нийлүүлж байна. Иймдэрчим хүчний шилжилтийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээрээ хэлбэлзэл ихтэй сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхийн тулд цахилгаан сүлжээнд үзүүлэх нөлөөг шинжлэн үнэлэх тоног төхөөрөмж болон уг нөлөөг зохицуулах тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч одоогийн байдлаар эдгээр тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байгаа нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн тогтвортой ажиллагаа, засвар үйлчилгээнд саад учруулж байна.
 
 Энэхүү төсөл нь цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийг найдвартай бөгөөд тогтвортой ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг (хөдөлгөөнт трансформаторын туршилтын автомашин, эрчим хүчний сүлжээний ажиллагааг тухайн цаг мөчид нь хянах бүрэн дижитал симулятор зэрэг) нийлүүлэх замаар Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх суурь нөхцлийг бүрдүүлж, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
3 Дурсгалын зураг