“Монгол-Японы нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэн
2018/12/10
12 дугаар сарын 5-ны өдөр Япон Улсын Элчин сайдын яам, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Монгол-Японы нөхөрлөл” уран зураг, гар урлалын үзэсгэлэнгийн нээлт болон шагнал гардуулах ёслолыг зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд Монголын хүүхдийн урлан бүтээх төвд суралцдаг бага дунд ахлах ангийн 660 гаруй хүүхдүүд “Монгол-Японы нөхөрлөл” уран зураг, гар урлалын уралдаанд оролцлоо. Шагнал гардуулах ёслолд оролцсон Япон улсын Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши нь тус уралдаанд гайхалтай шилдэг бүтээлүүдээрээ оролцсон хүүхдүүдэд хандан уран бүтээлийн өндөр амжилтыг ерөөгөөд Япон Монгол хоёр орны найрамдалт харилцааны гүүр болохыг хүсэн мэндчиллээ.
![]() Шагналт байранд шалгарсан хүүхдүүдийн хамт |
![]() Гранпри шагнал хүртсэн Б.Мөнххүслэнгийн бүтээл |
![]() Шагналт байранд шалгарсан бүтээлүүд |
![]() Мэндчилгээ дэвшүүлж буй Япон улсын Элчин сайдын яамны зөвлөх Хаяаши |
![]() Телевизийн ярилцлага өгж буй Япон улсын элчин сайдын яамны зөвлөх Хаяаши |
![]() Шагнал гардуулах ёслолд ирсэн хүмүүс |
![]() Япон Монголын найрамдалт харилцааг илэрхийлсэн уран бүтээлүүд |
![]() Япон Монголын найрамдалт харилцааг илэрхийлсэн уран бүтээлүүд |