Хичээлийн судалгааны талаарх семинар
2023/5/26

5 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Х.Кобаяши, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монгол талын холбогдох хүмүүс Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ болох хичээлийн судалгааны талаарх семинарт оролцлоо.
Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг нь 2006 оноос 2013 оны хооронд хэрэгжсэн “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй” техникийн хамтын ажиллагааны төслийн үр дүнг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан төрийн бус байгууллага (ТББ) юм. Тус нийгэмлэг нь үүсгэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд сургалт, семинараар дамжуулан хичээлийн судалгааны үйл ажиллагааг дэлгэрүүлэхэд өөрсдийн хүчин чармайлтыг гаргаж ирсэн билээ. Энэ удаагийн семинар нь үйл ажиллагааны үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, цаашид багш нар бие даан хөгжих зорилгын үүднээс зохион байгуулсан болно.
Мэндчилгээнд Элчин сайд Х.Кобаяши нь багш нар харилцан уялдаа холбоогоо бэхжүүлж, хамтдаа шаргуу ажиллаж, бие биеэ нөхөж, илүү сайн заах арга барилыг эрэлхийлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш нарын хичээлийн судалгааны ажлыг өндрөөр үнэлж, БШУЯ-наас багш нарын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа талаар тайлбарлав.