"Жүдо сурагч 2019" тэмцээн зохион байгуулагдлаа
2019/12/20
2019 оны 16-18-ны өдрүүдэд Японы ЭСЯ, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран Японы Элчин сайдын нэрэмжит “Жүдо сурагч 2019” өсвөр үеийн тэмцээнийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж 18 нас хүртэлх 450 орчим залуу тамирчин хурд хүчээ сорин ширүүн өрсөлдөөн дунд шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш. Хаяаши, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МЖБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч З. Энхболд, Гадаа харилцааны сайд, МЖБХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д. Цогтбаатар нар оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр Японы Жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд 120 ш. татами, 100 ш. жүдогийн өмсгөл хандивласныг гардуулан өгөв.
Япон улсын Хэргийг түр хамаарагч Ш. Хаяаши ЕТГ-ын дарга З. Энхболдод жүдогийн өмсгөл гардуулав | Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатарт жүдогийн татамиг гардуулав | |
Тэмцээний нээлтийн үеэр дурсгалын зураг татуулав |
Ширүүн өрсөлдөөн |
|
Ширүүн өрсөлдөөн | Шагнал гардуулах ёслолын дараа татуулсан дурсгалын гэрэл зураг |
|
Нэгдүгээр нарийн бичгийн дарга А. Ичиока шилдэгээр шалгарсан тамирчдад JENESYS хөтөлбөрт хамрагдах урилгыг гардуулав |