Элчин сайд М.Игавахара Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн шинэ жилийн баярт оролцов

2023/12/14
1 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
2 Дурсгалын зураг
   12 дугаар сарын 9-ний өдөр Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн шинэ жилийн баярын үдэшлэг хотод болж өндөрлөлөө. Уг баярт Элчин сайд М.Игавахара оролцож, Япон Монголын найрсаг харилцааг бий болгоход хувь нэмэр болж буй Жугамо нийгэмлэгийн бүх гишүүдийн хүчин зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлж, хоёр орны харилцаа улам бүр хөгжин дэвжихийг хүсэн ерөөв. Танхимд залуу, ахмад үеийн 70 орчим гишүүд цугларч, халуун дотно яриа өрнүүлэв.