Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүд Элчин сайдтай хийсэн уулзалт

2021/9/14
1
   9 дүгээр сарын 10-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши ЭСЯ-нд хүрэлцэн ирсэн Японд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцов. Тус нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Насанбилэг болон бусад гишүүд 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийн бэлтгэл, тэмцээнтэй холбогдуулан  Монголын баг, тамирчдад дэмжлэг үзүүлсэнд Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархал илэрхийлээд дурсгалын зүйл гардуулав.
   Мөн ирэх жил тохиох Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний талаар санал бодлоо солилцов.