Элчин сайд М.Игавахара Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн шинэ жилийн баярт оролцов
2024/12/18


12 дугаар сарын 15-ны өдөр Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэгийн шинэ жилийн баярын үдэшлэг болж өндөрлөлөө. Энэ үеэр тус нийгэмлэгийн ахмад, залуу үеийн төлөөлөл 70 орчим гишүүд нэг дор цугларч, шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.