Элчин сайд М.Игавахара Японд төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн 30 жилийн ойн уулзалтад оролцов

2025/10/1
1 Мэндчилгээ дэвшүүлж буй “ЖУГАМО” нийгэмлэгийн анхны Ерөнхийлөгч Р.Жигжид
2 Мэндчилгээ дэвшүүлж буй Боловсролын сайд П.Наранбаяр
 9 дүгээр сарын 27-ны өдөр, Элчин сайд М.Игавахара Японд төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн 30 жилийн ойн уулзалтад оролцов.
 Тус нийгэмлэг өнөөг хүртэл 30 жилийн турш Япон, Монголын гүүр болон хоёр орны найрамдалт харилцааг бий болгоход үлэмж хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
 Энэхүү ойн арга хэмжээнд тус нийгэмлэг байгуулагдсан цагаас эхлэн өнөөг хүртэлх үйл ажиллагааг эргэн дурсахын сацуу эдүгээ олон салбарт амжилттай ажиллаж буй төгсөгчид илтгэл тавив. Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Япон Улс, Монгол Улсын найрамдалт харилцааг олон жилийн турш түшиж тулж ирсэн үе үеийн Японд сургууль төгсөгч нарт хүндэтгэлээ илэрхийлэхийн хамт “ЖУГАМО” нийгэмлэг цаашид ч хоёр орны залуучуудын харилцааг улам бүр хөгжүүлнэ хэмээн найдаж буйгаа дурдав.
 “ЖУГАМО” нийгэмлэгийн 30 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.
 
 
3 Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд М.Игавахара
4 Мэндчилгээ дэвшүүлж буй буй “ЖУГАМО” нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал З.Сугар