Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Гайхамшигт Жюүдо” номын нээлтийн ёслол болов

2022/11/22
1 Номын зохиогч Д.Төмөрбаатар
2 Тамирчдад номоо бэлэглэв
   11 дүгээр сарын 18-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши Спортын төв ордонд болсон “Гайхамшигт Жюүдо” номыг нээлтийн ёслолд оролцлоо. Тус номын зохиогч нь Япон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар бөгөөд жюүдо сонирхогч монгол хүн бүхэнд зориулан жюүдо бөхийн түүх, мөн чанар, дүрэм, арга техникийг тун ойлгомжтой хэлбэрээр танилцуулсан ном юм.

   Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэхдээ “Монголд олон хүн энэ номыг уншиж, жюүдо бөхийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, жюүдогоор дамжуулан Япон, Монголын харилцаа өргөжин дэвжихийг хүсэж байна” хэмээн дурдав.

   Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч асан, Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулга болон бусад тив, дэлхийн дэвжээнд амжилттай яваа жюүдогийн тамирчид оролцож, шинэ номын нээлтэд баяр хүргэв.
3 Дурсгалын зураг