“Judo for tomorrow” хөтөлбөрт оролцож буй оюутнуудыг хүлээн авав

2026/2/11
1
2
 2 дугаар сарын 9-ний өдөр, тус Элчин сайдын яам Японы Жүдо бөхийн холбооноос хэрэгжүүлж буй оюутнуудын сайн дурын үйл ажиллагаа болох “Judo for Tomorrow” хөтөлбөрт оролцож буй Монголд ирсэн 4 оюутныг хүлээн авав. Оюутнууд Монголд байх хугацаандаа дасгалжуулагч нарт зориулсан семинар зохион байгуулах, жүдогийн дэвжээтэй танилцах, хамтарсан бэлтгэл хийх зэрэг Монголын жүдогийн тамирчидтай харилцаагаа улам гүнзгийрүүлэв.
 Тус ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо уулзалтын үеэр тэдэнд хандан Япон, Монголын жүдогоор дамжин явуулж буй иргэд хоорондын энэхүү үйл ажиллагаанд талархахын сацуу энэ удаагийн туршлага нь ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.