Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан хүлээн авалт зохион байгууллаа

2023/11/13
1 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэндчилгээ дэвшүүлэв
  11 дүгээр сарын 10-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки өөрийн өргөөндөө “Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдөрт зориулсан хүлээн авалт”-ыг зохион байгууллаа.

  Элчин сайд Кобаяши мэндчилгээндээ “Япон Монгол хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, энэ жил бид 51 жилийн ойгоо угтсан билээ. 1990-ээд оны эхэн үед Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжин орсноос хойш хоёр орны харилцаа хурдацтай хөгжин, “Иж бүрэн түншлэл”-ээс “Стратегийн түншлэл”-ийн харилцаа болон ахиж, өнгөрсөн оны 11 сард “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” хэмээх шинэ шат руу ахисан билээ.” хэмээн дурдаад хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулсан юм.  Үүнд:
(1)Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудад Монголын Зэвсэгт хүчнээс оюутан залуусыг хүлээн аван сургаж байна
(2)Барилга инженерийн цэргийн салбар (“Зам” сургууль) болон эрүүл мэндийн салбарт Монголын Зэвсэгт хүчний чадавхийг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлж байна
(3)Япон Монгол хоёр улсын Элчин сайдын яаманд батлан хамгаалахын атташе тус тус томилогдон ажиллаж байна
(4)Монгол, АНУ-ын хамтарсан “Хааны эрэлд” НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчний оролцоо
(5)Японы Агаарын Өөрийгөө хамгаалах хүчин болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэрэг хоорондын хамтын ажиллагааг онцолсон юм.
 
  Тус хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Эрхэм хүндэт Г.Сайханбаяр, Японы Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудад суралцсан оюутан залуус, Монгол Улсын Батлан хамгаалах яамны холбогдох хүмүүс болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар зэрэг 90 гаруй хүн оролцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай дурсгалын зураг татуулав
Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудад суралцсан оюутан, залуустай дурсгалын зураг татуулав