2026 оны хаврын Гадаад иргэнд одон олгох тухай
2026/4/29
2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр, Япон Улсын Засгийн газраас 2026 оны хаврын одонг гардах гадаад иргэдийн нэрсийг зарлалаа. Монгол Улсаас уг одонг Балсангийн Сэржав хүртэхээр болов.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан асан, доктор Б.Сэржав нь 1980 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахин судлалын хүрээлэнд (одоогийн Олон улсын судлалын хүрээлэн) ажилд орсноос хойш олон жилийн турш Япон судлалын чиглэлээр ажиллаж, олон тооны эрдэм шинжилгээний өгүүлэл, орчуулгын бүтээлүүдийг хэвлүүлэн нийтэлж, Монгол Улсад Япон судлалын үндэс суурийг тавьсны зэрэгцээ дээд боловсролын сургалтын байгууллагуудад япон хэлний боловсролоор дамжуулан хүний нөөцийг бэлтгэх, цаашлаад хоёр улсын эрдэм шинжилгээний байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд гар бие оролцож Япон, Монголын эрдэм шинжилгээний харилцаа, солилцоо болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Одонгийн төрөл: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
Оруулсан хувь нэмэр: Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.