Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэнд олгодог одонг Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзоригт гардуулав

2023/8/22
1 Баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Х.Кобаяши
2 Одон гардуулах ёслолын үеэр
   8 дугаар сарын 16-ны өдөр Япон Улсын ЭСЯ-ны ажилтан асан П.Чинзоригт 2023 оны хаврын Гадаад иргэнд олгох шагнал гардуулах ёслолыг Элчин сайдын өргөөнд зохион байгуулав.
 
   Одонгийн төрөл: “Ариун эрдэнийн” одонгийн “Мөнгөн туяа” зэрэглэлийн одон
   Оруулсан хувь нэмэр: Япон Улсын ЭСЯ-ны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан
 
   Элчин сайд Х.Кобаяши “Өнгөрсөн жил, Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон билээ. Энэ хугацааны хагасаас илүү болох 26 жилийн хугацаанд Чинзориг Та Япон Улсын Элчин сайдын яаманд ажиллажээ. Дээрх жилүүдэд Чинзориг нь Япон Улсын олон дипломатч болон тэр дундаа Япон Улсаас Монгол Улсад суугаа есөн Элчин сайд нарт албаны болон хувийн зүгээс тусалж дэмжин ажиллан залуу монгол ажилчдад үлгэр жишээ болж, Япон, Монголын харилцааны тэргүүн эгнээнд байж идэвхтэй хүчин зүтгэсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлье. Чинзориг Таныг 2023 оны хавар Япон Улсын Засгийн газраас гадаад иргэнд олгодог одонгоор шагнуулахаар тодорч “Ариун эрдэнийн” одонгийн “Мөнгөн туяа” зэрэглэлийн одонг хүртэж байгаад чин сэтгэлийн баяр хүргэе.” хэмээн мэндчилгээ дэвшүүлэн одонг өргөмжлөлийн хамт гардуулав.
   Одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд П.Чинзоригийн гэр бүлээс гадна нэгэн хамт олон болон ажиллаж явсан Япон Улсын ЭСЯ-ны ажилтнууд оролцон баяр хүргэв.
3 Дурсгалын зураг