Япон Улсын Засгийн газрын 2026 оны хаврын Гадаад иргэнд олгодог одонг Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан асан, доктор Б.Сэржавт гардуулав.

2026/6/18
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Доктор Б.Сэржав үг хэлэв
   6 дугаар сарын 16-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөөнд Япон Улсын Засгийн газраас Гадаад иргэнд олгодог одонг Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан асан, доктор Б.Сэржавт гардуулах ёслолын арга хэмжээ болов.
 
   Одон: “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон
   Гавьяа: Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
 
   Одон гардуулах арга хэмжээнд Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо зэрэг холбогдох хүмүүс оролцов.
   Элчин сайд М.Игавахара мэндчилгээний үгэндээ доктор Б.Сэржав 40 гаруй жилийн турш Япон судлаачийн хувиар Япон, Монголын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн ба, Улаанбаатар Их сургуулийн Япон хэлний тэнхимийг байгуулах үйл хэрэгт оролцсон зэрэг Япон, Монгол хоёр орны суралцагчид болон судлаачдыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн зэргийг дурдаад, одонг өргөмжлөлийн хамт гардуулав.
3 Дурсгалын зураг