Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Орчин цагийн монгол хэл, япон хэлний толь бичиг” номын нээлт

2022/4/21
1 С.Дэмбэрэл багш номоо танилцуулав.
2 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв.
 4 дүгээр сарын 20-ны өдөр, Элчин сайд Х.Кобаяши доктор, профессор С.Дэмбэрэл багшийн туурвисан "Орчин цагийн монгол хэл, япон хэлний толь бичиг" номын нээлтийн арга хэмжээнд оролцов.
 Элчин сайд Х.Кобаяши нээлтийн үеэр С.Дэмбэрэл багшид  баяр хүргээд, "Япон Улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ийм ач холбогдол бүхий номын бүтээл тосон авч байгаад их баяртай байна. Энэхүү толь бичгийг ашиглан олон хүн япон, монгол хэлийг илүү гүнзгий судлах боломжтой болно гэдэгт итгэлтэй байна" хэмээв. 
 Энэхүү арга хэмжээнд С.Дэмбэрэл багшийн гэр бүл, найз нөхөд, дипломат алба хашиж байсан эрхмүүд, Япон хэлний багш, судлаачид, Японтой холбоо бүхий байгууллагын олон хүмүүс хүрэлцэн ирж, толь бичиг туурвисанд баяр хүргэв.
3 Редактор Наканиши Рейко багшийн хамт
4 Арга хэмжээний үеэр