Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан хүлээн авалтыг зохион байгуулав

2025/4/4
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлэв
 3 дугаар сарын 27-ны өдөр, Элчин сайд М.Игавахара “Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдөрт зориулсан хүлээн авалт”-ыг өөрийн өргөөндөө зохион байгууллаа.
 Элчин сайд М.Игавахара мэндчилгээндээ, олон улсын нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед, Япон, Монгол хоёр улс гар нийлүүлэн батлан хамгаалах салбар дах хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхийн ач холбогдлыг дурдаад хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцооны талаар танилцуулсан юм. Үүнд:
(1) Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний бүх шатны сургуулиудад Монголын Зэвсэгт хүчнээс цэргийн алба хаагчдыг хүлээн аван суралцуулж буй явдал
(2) Барилга-инженерийн цэргийн салбар болон эрүүл мэндийн салбар дах чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр
(3) Монгол, Америкийн хамтарсан “Хааны эрэлд” НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль дах Японы Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний оролцоо
(4) Батлан ​​хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологийн хамтын ажиллагааны тухай онцолсон юм.
 Тус хүлээн авалтад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Японы Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудыг төгссөн цэргийн алба хаагчид, Монгол Улсын БХЯ-ны холбогдох хүмүүс, Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон бусад албаны хүмүүс оролцов.
 Япон, Монгол хоёр улсын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцоо цаашид улам хөгжиж, хоёр улс бүс нутаг хийгээд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
3 Дурсгалын зураг