Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний баярын өдөрт зориулсан хүлээн авалтыг зохион байгууллаа
2017/11/1
10 дугаар сарын 13-ны өдөр Элчин сайд М.Такаока Монголд анх удаа Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний баярын өдөрт зориулсан хүлээн авалтыг Элчин сайдын өргөөнөө зохион байгууллаа. Энэхүү хүлээн авалтыг энэ жил Элчин сайдын яаманд Батлан хамгаалахын атташе томилогдон ирсэнтэй холбогдуулан зохион байгуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Б.Бат-эрдэнэ, Дэд сайдын үүрэг гүйцэтгэгч ноён Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Бригадын генерал Б.Амгаланбаатар зэрэг Монгол улсын Батлан хамгаалах яамны удирдлага, УИХ-ын гишүүд, Монгол улсад суугаа Элчин сайд нар болон Батлан хамгаалахын атташе нар оролцлоо.

Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд М.Такаока мэндчилгээ дэвшүүлэв

Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв

Япон улсад суралцаж төгссөн төгсөгчдийг төлөөлөн
Бригадын Генерал Б.Даваадорж хундагын үг хэлэв

Мэндчилгээ сонсож буй Монголын зэвсэгт хүчний генерал,
УИХ-ын гишүүд, Элчин сайдууд
Мэндчилгээ сонсож буй Монголын зэвсэгт хүчний генерал,
УИХ-ын гишүүд, Элчин сайдууд

Элчин сайд болон Батлан хамгаалахын атташе гэр бүлийн хамт