Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдрийг тохиолдуулан хүлээн авалт зохион байгууллаа

2026/2/2
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Батлан хамгаалахын сайд Д.Батлут мэндчилгээ дэвшүүлэв
 1 дүгээр сарын 28-ны өдөр, Элчин сайд М.Игавахара “Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчин байгуулагдсан өдөрт зориулсан хүлээн авалт”-ыг өөрийн өргөөндөө зохион байгууллаа.
 
 Элчин сайд М.Игавахара мэндчилгээндээ, Япон-Монголын батлан хамгаалахын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбарт эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ нь Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон Монголын Зэвсэгт хүчин хоорондын бат бөх итгэлцэл, нийтлэг үнэт зүйл дээр тулгуурлан хүчин чармайлтаа нэгтгэн ажилласны үр дүн хэмээв. Тус хүлээн авалтад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Японы Өөрийгөө хамгаалах хүчний сургуулиудыг төгссөн цэргийн алба хаагчид, Зэвсэгт хүчний холбогдох хүмүүс, Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон бусад албаны хүмүүс оролцов.
 
 Япон, Монгол хоёр улсын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаа, солилцоо цаашид улам хөгжиж, хоёр улс, бүс нутаг хийгээд дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
 
3 Элчин сайд М.Игавахара Батлан хамгаалахын сайд Д.Батлутын хамт
4 Дурсгалын зураг