ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга солигдлоо
2022/4/26
4-р сарын 22-ны өдөр, Япон Улсын Элчин сайдын өргөөнд ЖАЙКА -гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга солигдож байгаатай холбогдуулан хүлээн авалт зохион байгуулав. Уг хүлээн авалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан тэргүүтэй төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй Э.Тамураг үдэж, шинээр томилогдон ирсэн Ш.Танакаг угтан авч Монгол Улсад үзүүлж байгаа хөгжлийн тусламжийн талаар санал бодлоо солилцов.