“Японы орчин үеийн хөгжлийн туршлагыг судлахуй” кредит олгох цуврал лекцийн төгсөлтийн арга хэмжээ

2024/12/23
1 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
2 Оюутнуудад сертификат гардуулав
   12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Сургууль (МУИС) -д JICA Chair хөтөлбөрийн хүрээнд явагдсан “Японы модернизаци, хөгжил судлал” кредит олгох цуврал лекцийн төгсөлтийн арга хэмжээ болов. Энэхүү хөтөлбөрийг ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас МУИС-тай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Япон Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн туршлагыг түүх, соёлын онцлогтой нь хамт судлах боломжийг олгох зорилгоор 2021 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. 2023 оны намраас МУИС-ийн Ази судлалын тэнхмийн хөтөлбөрт кредит олгох хичээл болж орсон бөгөөд өнөөдөр 2 дугаар ээлжийн төгсөлт болж байна.
   Элчин сайд М.Игавахара уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Япон, Монгол хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн дор ирэх 50 жил төдийгүй түүнээс хойшхи хамтын ажиллагааны харилцааг бүрэлдүүлэн бий болгохоор болсон ба тус хөтөлбөрийг төгсөгчид ирээдүйд энэхүү шинэ түншлэлийг бодитоор хэрэгжүүлэхэд маш чухал үүрэгтэй хүний нөөц төдийгүй Монгол Японыг холбох гүүр болно гэдэгт найдаж байна хэмээв.
3 Арга хэмжээнд оролцогчид