Элчин сайд М.Игавахара “Монголын инновацын аялал” арга хэмжээнд оролцов
2024/8/23
8 дугаар сарын 21-ний өдөр Элчин сайд М.Игавахара Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдсан “Монголын инновацийн аялал” арга хэмжээнд оролцлоо.
Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас (JETRO) зохион байгуулж буй уг арга хэмжээнд монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Японоос мэдээлэл технологи, үйлчилгээний салбар голлосон 16-н аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. “Монголын инновацийн аялал” арга хэмжээний хаалтын энэ өдрөөр японы талын оролцогчдоос Монголд хэрэгжүүлэх боломжтой бизнес санаа, шинэ шийдлүүдийн талаар танилцуулж, монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцлоо.
Энэ үеэр Элчин сайд М.Игавахара Японоос оролцсон төлөөлөгчдөд хандан ойрын ирээдүйд Монгол Улстай ямар нэгэн холбоотой бизнес төсөл эхлүүлэхийг хүсэж буйгаа онцлон дурдлаа.