“JENESYS” хөтөлбөрт оролцогчдын уулзалт болов
2026/3/24
Дурсгалын зураг
Мэндчилгээ дэвшүүлж буй нарийн бичгийн дарга С.Мории
3 дугаар сарын 21-ний өдөр, Улаанбаатар хотноо Япон орны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “JENESYS” хөтөлбөрт оролцогчдын уулзалт зохион байгуулагдав. Энэ жилийн уулзалтад сүүлийн 5 жил уг хөтөлбөрт оролцсон 60 орчим залуус оролцож, бие биетэйгээ дотно танилцаж туршлагаасаа суралцав.
Энэхүү уулзалтад тус ЭСЯ-ны нарийн бичгийн дарга С.Мории мэндчилгээ дэвшүүлэхдээ “JENESYS” хөтөлбөрт оролцогчдод түшиглэн хоёр орны залуучуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бүлэг байгуулж, нийгэмд хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа явуулахыг уриалав. Мөн энэ үеэр Япон судлаач Д.Төмөрбаатар, “Эй Ар Си” ХК болон “Наашаа Тек” ХХК-ийн төлөөлөл хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой илтгэлүүдийг тавив.

Илтгэл тавьж буй Д.Төмөрбаатар
Илтгэл тавьж буй “Эй Ар Си” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Ота болон орчуулга хийж буй “Наашаа Тек” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Чинбат нар