“JENESYS” хөтөлбөрт оролцогчидтой хийсэн уулзалт
2023/3/22

3 дугаар сарын 20-ны өдөр, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулагдсан Япон орны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилготой “JENESYS” хөтөлбөрт оролцогчдын уулзалтад оролцов. Монголд анх удаа зохион байгуулагдсан тус уулзалтад энэ удаа 50 орчим залуучууд оролцож, Японд байхдаа сурч мэдсэн, анзаарч харсан зүйлсийнхээ тухай сэтгэгдлээ хуваалцлаа.
Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма хэлсэн үгэндээ “Та бүхэн өөрсдийн салбар, ажил, мэргэжилдээ улам их амжилт гаргаснаар Япон, Монголын харилцаа бүхий л салбарт өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тус уулзалтад Жайка-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж болон Монгол дахь Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага зэрэг Монголд Японтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хүмүүс мөн оролцож, монголын шилдэг залуучуудын төлөөлөлтэй яриа өрнүүлж, ач холбогдол бүхий уулзалт болж өндөрлөлөө.