"JENESYS" хөтөлбөрт оролцогчдын уулзалт болов
2025/3/25

3 дугаар сарын 22-ны өдөр Японы ЭСЯ-ны Дэд тэргүүн К.Кондо Япон орны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “JENESYS” хөтөлбөрт оролцогчдын нэгдсэн уулзалтад оролцов. Энэ жилийн уулзалтад дээрх хөтөлбөрт хамрагдсан 70 орчим залуус оролцож, Японд сурч мэдсэн, анзаарч харсан зүйлсээ хуваалцан, тэрхүү мэдлэг туршлагаа цаашид хэрхэн амьдралдаа тусган хэрэгжүүлж болох талаар танилцуулсан юм
Энэ үеэр ЭСЯ-наас гадна Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг Монголд Японтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд монгол залуустай санал бодлоо солилцсон ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.