“Jenesys2024” Үдэлтийн арга хэмжээ
2025/2/18


2 дугаар сарын 17-ны өдөр Элчин сайд М.Игавахара Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Япон орны талаарх ойлголтоо нэмэгдүүлэх “Jenesys 2024” хөтөлбөрөөр Япон орныг зорьж буй залуучуудыг үдэх арга хэмжээнд оролцлоо. Энэ хөтөлбөрийн зорилго нь хоёр орны харилцааг хойшид залгамжлан явах, мэдээллийг түгээн таниулах чадвартай залуучуудыг Японд урьж, Японы талаарх ойлголтоо нэмэгдүүлэн, Японы гадаад харилцаа болон бүтээлч сэтгэлгээ, сэтгэл татам байдлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр идэвхтэй таниулан сурталчлах явдал юм. 2 дугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд хэрэгжих уг хөтөлбөрт энэ удаа нийт 53 хүн оролцоно.