“JENESYS 2023” Үдэлтийн арга хэмжээ

2024/3/4
1 Хөтөлбөрийн талаарх танилцуулга
2 Дурсгалын зураг
 3 дугаар сарын 3-ны өдөр Японы ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Ё.Ито Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвд Японы орны талаарх мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэх “JENESYS 2023” солилцооны хөтөлбөрөөр Япон орныг зорих залуучуудыг үдэх арга хэмжээнд оролцлоо. Энэхүү хөтөлбөр нь хоёр орны харилцааг ирээдүйд авч явах, мэдлэг мэдээллээ түгээн дэлгэрүүлэх залуусыг Японд урин, Японы талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн сацуу Японы дипломат байр суурь, Японы орны сэтгэл татам байдал зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй сурталчлан таниулах зорилготой байдаг. 3 дугаар сарын 4-нөөс 11-ний хугацаанд аялах уг хөтөлбөрт тус яамнаас зохион байгуулсан “Эссэ бичлэгийн уралдаан”, бусад арга хэмжээнд шалгарсан хүүхэд, залуучууд, мөн хэвлэл мэдээллийнхэний төлөөлөл нийт 102 хүн оролцохоор болсон бөгөөд японы спорт, шинжлэх ухаан, технологи, соёл уламжлалаас суралцахын зэрэгцээ япон айлд зочлох юм.