16 дахь удаагийн “Азийн олон улсын хүүхдийн кино наадам”-д монгол хүүхдүүд оролцлоо

2023/12/26
1
2
 12 дугаар сарын 16-нд Хёого мужийн Минами Аважи хотод 16 дахь удаагийн “Азийн олон улсын хүүхдийн кино наадам” зохион байгуулагдсан бөгөөд Монголд болсон эхний шатны шалгаруулалтаас 1, 2, 3-р байр болон тусгай байрт шалгарсан ахлах ангийн нийт 9 сурагч JENESYS хөтөлбөрийн хүрээнд энэхүү наадамд оролцоод иржээ. /JENESYS бол Япон орны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зорилгоор Японы ГХЯ-наас хэрэгжүүлдэг солилцооны хөтөлбөр юм./
 
   Эхний шатны шалгаруулалтын дүнгийн талаар доорх холбоосоор үзэж танилцана уу.
Монгол хэлээр(https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/asianfilmfes_2023.mn.html)
Япон хэлээр(https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/asianfilmfes_2023.jp.html
 
   Дээрх кино наадамд нийт 15 орон, бүс нутгаас 51 бүтээл оролцжээ. Хэдий Монголоос оролцсон бүтээл шалгарч чадаагүй ч оролцогч хүүхдүүдэд шинэлэг туршлага болж, цаашид ч мартагдахааргүй дурсамж болон үлдэнэ хэмээн найдаж байна.
3