“JENESYS” хөтөлбөрт оролцогчдын уулзалт болов
2024/3/28

2 дугаар сарын 24 болон 3 дугаар сарын 23-ний өдрүүдэд Японы ЭСЯ-ны Зөвлөх Ш.Кикүма Япон орны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “JENESYS” хөтөлбөрт оролцогчдын нэгдсэн уулзалтад оролцов. 2 хэсэгт хуваагдан зохион байгуулагдсан энэ жилийн уулзалтад энэхүү хөтөлбөрт хамрагдсан 120 орчим залуус оролцож, Японд байхдаа сурч мэдсэн зүйлс, анзаарч олж харсан туршлагаа хуваалцан, цаашдын төлөвлөгөө, зорилтынхоо талаар танилцууллаа.
Тус уулзалтад Японы ЭСЯ-наас гадна Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол дахь Японы худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллагууд, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг болон Монголд Японтой холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд монгол залуустай санал бодлоо солилцсон ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.