Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурав
2018/7/20
6 дугаар сарын 25-ны өдөр, Монгол улсын Сангийн яаманд, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хоёр орны Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Монгол улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар гарын үсэг зурж, ноот бичиг солилцов.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл их дээд сургуулийн төгсөлтийн дараах сургалтад нийт 300 залуу боловсон хүчин Япон улсад суралцаад байгаа бөгөөд энэ удаагийн Солилцох ноот бичигт гарын үсэг зурснаар 22 хүртэлх залуу боловсон хүчин хамрагдах юм.
Элчин сайд М. Такаока мэндчилгээ дэвшүүлэхдээ “Манай улс Монголоос олон оюутан хүлээн авч суралцуулж байгаа ба эдгээр оюутнууд эх орондоо эргэн ирж, төр, хувийн секторын олон салбарт амжилттай ажиллаж байгааг харахдаа баяртай байдаг бөгөөд эдгээр чадварлаг залуус Япон, Монголын харилцааны хөгжилд үнэмлэхүй их хувь нэмэр оруулж байгаад талархаж явдаг юм” хэмээв.
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар хэлсэн үгэндээ Япон улс Монгол улсын хамгийн том хандивлагч болохыг дурьдаад олон талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Япон улсын Засгийн газар, ард түмэн, Элчин сайдад хандан гүн талархал илэрхийлэв.
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
(The Project for Human Resource Development Scholarship)
/1/ Солилцох ноот бичгийн төслийн нийт өртөг: 309 сая иен (ойролцоогоор 6 тэрбум 900 сая төгрөг)
/2/ Төслийн агуулга:
Уг хөтөлбөр нь Монгол улсын ирээдүйн улс орныг авч явах шилдэг төрийн албан хаагч залуу боловсон хүчнийг (хувийн сектороос 2 оюутан, докторын хөтөлбөрт 2 оюутан хамрагдаж байгаа) Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцахад шаардлагатай зардлыг олгодог.
" Элчин сайд М. Такаокагийн мэндчилгээ"

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар болон Элчин сайд М. Такаока нар
Солилцох ноот бичигт гарын үсэг зурж буй нь

Ноот бичиг солилцох үеэр

Элчин сайд М. Такаока мэндчилгээ дэвшүүлж буй нь