Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийн 20 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ зохион байгуулагдав.
2021/10/20
10 дугаар сарын 19-ний өдөр, Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр (JDS)-ийн 20 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн арга хэмжээ зохион байгуулагдав. Уг арга хэмжээнд Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Захиргаа хүний нөөцийн удирдлагын газрын дарга Д.Балжинням, Төрийн албаны зөвлөлийн Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх Д.Дэмчигсүрэн болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь ирээдүйд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчид Японы их, дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалах боломжийг нээн өгч эх орондоо буцаж ирээд голлох үүрэг гүйцэтгэх боловсон хүчин болж Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах, иргэд хоорондын харилцааг хөгжүүлснээр хоёр орны найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
2001 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөө энэ хөтөлбөрт хамрагдсан 337 төрийн албан хаагч Японд магистр, докторын зэрэг хамгаалж ирээд Төр захиргааны байгууллага, Их , дээд сургуулиуд, Монгол банк зэрэг нийгмийн олон салбарт амжилттай ажиллаж байна. Уг хөтөлбөрийн 20 дахь ээлжээр Япон Улсад суралцах 16 төрийн албан хаагчид нь Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, УИХ-н хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газар, Зам, тээвэр хөгжлийн яам, Налайх дүүргийн тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Монгол банк зэрэг байгууллагаас сонгогдон Японы Кюүшюүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Нагаокагийн технологийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургуулиудад тус тусын мэргэжлээр магистрантур, докторантурт суралцах юм.